Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалттай танилцлаа
Хөвсгөл аймгийг зорин ирж буй дотоод, гадаадын жуулчид, Мөрөн хотын иргэдийн амьдрах тав тухыг хангаж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвөөс 3 км зайд Дулаан хан уулын өвөрт аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны “Соёмбо цогцолбор” төвийг барьж байгуулсан билээ.
Энэхүү цогцолборыг түшиглэн 7 га талбайд Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд барилгын ажлын явцтай танилцлаа. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Хөвсгөл нуурын хэлбэртэй усан оргилуур, тулгат цогцолбор, гэрэлт гудамж, гүйлтийн зам, унадаг дугуйн зам, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг ажлууд хийгдэж байгаа бөгөөд дээрээс нь харахад Соёмбын хэлбэртэй байхаар хийгдэж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12