Богино хугацаанд бага зардлаар чанартай зам барих технологийг нэвтрүүлэхэд анхаарна
2023.06.05

Богино хугацаанд бага зардлаар чанартай зам барих технологийг нэвтрүүлэхэд анхаарна

Авто замын салбарыг хөгжүүлэх судалгааны чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж богино хугацаанд бага зардлаар чанартай зам барих технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. 

Айрөүд судалгааны институтын залуусын хэрэгжүүлж буй төсөл, судалгаануудтай танилцлаа. Судлаач залуус маань авто замын эвдрэл гэмтлийг цахимаар хянаж дроноор эвдрэлийн зэргийг тогтоох, замын норм норматив стандартыг цаг үе, газарзүйн байршилтай уялдуулж шинэчлэх зэрэг замын салбарт дижитал шилжилтийг хийх олон чухал судалгаануудыг хийж байна. Цаашид судлаач залуустайгаа дараах ажлууд дээр хамтарч ажиллана.

  • Авто замын салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх судалгааны ажилд бодлогын дэмжлэг үзүүлэх
  • Салбарын хакатон уралдааныг зохион байгуулах
  • Олон улсын авто замын салбарын туршлагыг судлах чуулга уулзалтыг зохион байгуулах гэхчлэн замын салбарт чухал ач холбогдолтой олон ажлууд дээр бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно.