2023.05.11

Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллав

Төв аймгийн Баянжаргалан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Өнгөрсөн удаа суманд ажиллах үеэр Соёлын төвийн барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй зогссон талаар салбарын яам, аймгийн удирдлагуудад асуудал тавьсны дагуу ажлын хэсэг ажиллан, гүйцэтгэгч компанид тодорхой үүрэг чиглэл өгсөн. Мөн 2023 оны улсын төсөвт барилгын материалын үнийн зөрүү 400,0 сая төгрөг тусгуулсан бөгөөд 2023.04.20-ны өдрөөс гүйцэтгэгч "Их даян бүүвэй" ХХК ажлаа үргэлжлүүлж эхэлсэн байна. Салбарын яамнаас уг барилгыг соёлын чиглэлээр өргөжүүлэн, төсөвт өртгийг нэмэгдүүлэх бодлоготой байгааг дуулгалаа.

Мөн суманд ажиллах үеэр сумын түүхт 100 жилийн ойн бүтээлч ажлуудтай танилцан, баяр наадмын үйл ажиллагааны талаар сумын удирдлагуудтай санал солилцлоо.

Энэ хүрээнд суманд тулгамдаж байсан шилэн кабельд холбуулах асуудлыг Цахим, хөгжил харилцаа холбооны сайдад хандан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах" төсөлд тусган шийдвэрлэхээр болсныг дуулгав.