2023.04.27

П.Анужин: УИХ дутуу дулимаг хуульд нөхөөс хийдэг, хуулийн бөөс түүдэг газар биш

Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, хууль хэлэлцэн батлах үндсэн үүрэгтэй. Чуулганы нэгдсэн хуралдаанд ард иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, шударга ёсны зарчмыг төлөөлж, үгээ хэлж дуу хоолойгоо илэрхийлж ажилладаг гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин.

Тэрээр УИХ-ын чуулганы 2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг дээр ажлын хэсгийн гишүүд тус хууль дээр хариуцлагагүй ажилласныг сануулж, хууль санаачлагчид нь буцаах санал гаргалаа.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 33 зүйлтэй хуульд, 90 гаруй зарчмын зөрүүтэй санал хураана гэж байна. Ийм хууль байж болох уу? Энэ хуульд хэн гар бие оролцож, хичээл зүтгэл гаргасныг энд яриагүй. Хамгийн гол нь хуулийн чанарын асуудал яригдаж байгаа юм. Хууль санаачилсан хүмүүс хуулиа татах хэрэгтэй. УИХ ДУТУУ ДУЛИМАГ ХУУЛЬД НӨХӨӨС ХИЙДЭГ, ХУУЛИЙН БӨӨС ТҮҮДЭГ ГАЗАР БИШ. Хууль боловсруулах мэргэжлийн хүний асуудал болон хариуцлага яригдаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn