2023.04.24
Н.Учрал: Иргэдийн оролцоотойгоор цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд “Шил ажиллагаа”-г эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийж, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн.
Үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа хэллээ.
Тэрбээр ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар иргэд, хороодын албан хаагч нарт таниулан сурталчилж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо гэж ЦХХХЯ-наас мэдээллээ.