Сэлэнгэ аймгийн Отгон ЕБС болох Сайхан сумын II сургуульд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
2023.04.13

Сэлэнгэ аймгийн Отгон ЕБС болох Сайхан сумын II сургуульд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

Тус сургууль нь 2019 оны 11 дүгээр сараас 54 багш ажилтан, 630 суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа тогтмол явуулж, боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Э.Оюун-Эрдэнэ захиралтай Сайхан сумын II сургууль нь сургалтын чанар, сурах орчин, удирдлагын манлайлал, асран хамгаалагчдын сэтгэл ханамж зэргийг үндэслэн дүгнэдэг гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд Сэлэнгэ аймагтаа тэргүүлэн, улсын хэмжээн дэх 34 сургуулийн нэг болж I түвшинд үнэлэгдсэн амжилттай ажиллаж байна.

Сургуулийн удирдлагын хүсэлтийг хүлээн авч хүүхдийн аюулгүй орчинд сурч хөгжих, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчныг аюулгүй, эрсдэлгүй орчин болгохоор хяналтын системийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ. Мөн энэ хавар ЕБС төгсөх дүү нартаа "ШИНЭ АЛХАМ" гарын авлагыг гардуулан өглөө.