ХНХЯ-ны цахим шилжилттэй танилцаж, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов
2023.03.30

ХНХЯ-ны цахим шилжилттэй танилцаж, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110 үйлчилгээг  цахимжуулж, E-Mongolia цахим системд 18 үйлчилгээг холбосон байна. Уулзалтын үеэр салбарын ehalamj, ejob, ezuvshuurul, etuslamj зэрэг гол системүүдтэй танилцсан. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлдэг, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн "ejob" платформыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо. 

Хүүхдийн мөнгө олголттой холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал цэгцэрч, өнөөдрийн байдлаар 993,725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэд e-mongolia, e-halamj системээр мэдээллээ нягталж, өргөдөл гаргах боломжтой бөгөөд цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцыг илүү сайжруулахад Байнгын хорооноос онцгой анхаарч ажиллаж байна хэмээн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан.  

Мөн мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам чухал үүрэгтэй. Тиймээс ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход тус яамны бодлогын түвшинд хийж буй  ажлуудтай танилцаж, санал солилцлоо

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn