2023.03.14
Таван аймаг, 30 сумыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр бүрэн хангана
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн II, III үе шатны санхүүжилтээр “Цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах” гэрээг “Ай Ти Эс Өү” ХХК-тай байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн БОАЖГ-ууд болон орчны бүсийн 30 сумын ИТХ, ЗДТГ, Увс аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ИТХ-ыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, захиалагчийн тавьсан техникийн шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн 7 нэр төрлийн 120 ширхэг тоног төхөөрөмжийг актаар хүлээн авлаа.