2023.03.13
Монгол улс Катар улстай агаарын тээврийн хэлэлцээр байгууллаа
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Катарын Доха хотод ажиллав. Энэ үеэр Катар-Монголын парламентын бүлгийн даргын хувиар эрхэмсэг ноён ахмед Бин Хитми Аль Хитмитэй уулзав.
2023 онд Монгол Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиож байгаа юм. Энэхүү ойн босгон дээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн шинэ шатанд гаргах, мөн Монгол Катар улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд түүхэн ач холбогдол бүхий хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж байгаагийн нэг нь агаарын тээврийн хэлэлцээр байгуулагдаж байгаа явдал юм.