Туул голын хамгаалалтын бүс дэх хашаа, хайсыг буулгаж 2 га талбайг чөлөөлөө
2022.12.26

Туул голын хамгаалалтын бүс дэх хашаа, хайсыг буулгаж 2 га талбайг чөлөөлөө

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгах ажлын хүрээнд 2 га газрыг чөлөөлж ажиллалаа.