2022.11.29

"Мөнх тэнгэрийн бичиг-2022" Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг дэлгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны энэ оны шилдэг бүтээлийг өнөөдөр “Чингис хаан” музейд шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.