БЗД-ийн боловсролын салбарын багш, ажилтнууд спортоор өрсөлдлөө
2022.11.29

БЗД-ийн боловсролын салбарын багш, ажилтнууд спортоор өрсөлдлөө

Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Боловсрол кап" спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд 43 багийн 2000 гаруй багш ажилтнууд 14 хоногийн турш спортоор амьсгалж 6 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

Шилдгээр шалгарсан, идэвхтэй оролцсон, дэмжиж хамтдаа байсан хүн бүрд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Ирэх жил илүү олон баг тамирчид оролцож спортын гайхамшгийг мэдэрч, хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Санаачилсан ажлыг минь дэмжиж хамтран ажилласан Баянзүрх дүүргийн удирдлагын баг, боловсролын салбарын хамт олондоо талархал илэрхийлье.