2022.10.17
ХБНГУ-д авто замын хөдөлгөөнд нийтийн тээвэр, дугуй хоёр давуу эрхтэй оролцдог
Мянга сонсохоор нэг үз гэдэг, Берлин хотын нийтийн тээврээр зорчиж туршлага судаллаа. 8.8 еврогоор 24 цагийн дотор Берлин хотын хаашаагаа ч бүх тээврийн хэрэгслээр зорчих тасалбар авч газар доогуур болон дээгүүрх метро, LRT, цахилгаан болон ердийн автобусаар аялж үзлээ.
Нийтийн тээврээр билeтгүй явбал 60 eврогоор торгодог, харин 3 удаа торгуулбал шууд эрүүгийн хариуцлага үүсдэг чанга зохицуулалттай аж.
Автобус ажлын өдрүүдэд 5 минутын зайтай, амралтын өдрүүдэд 20 минутын зайтай явдаг, авто замын хөдөлгөөнд НИЙТИЙН ТЭЭВЭР, ДУГУЙ 2 ДАВУУ ЭРХТЭЙ оролцдог юм байна. Авто замын төлбөр хураамж, торгуулиас орж буй бүх орлогыг шууд НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛД зарцуулагддаг системтэй тул нийтийн тээвэр үнэхээр сайн хөгжжээ.
Бас нэг сайн туршлага бол зам барихдаа автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг цогцоор нь шийдэж байна. Мөн Герман улс даяар дугуйн зам барих бүх нийтийн төслийн уралдааныг зарлаж хотуудыг хооронд нь өрсөлдүүлж улсын төсвөөс хөрөнгө гаргаснаас бүх хотууд бүгд дугуйн замтай болсон байна.
Берлин хот 3.4 сая хүн амтай, 1.2 сая машинтай жилд дунджаар 45-52 цагийг замд түгжрэн өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа бол харин манайх зарим өдрүүдэд тэг зогсолт хийж жилд дунджааp 600 цаг орчим түгжирсээр.
Бас нэг сайн туршлагыг энд дурдахгүй өнгөрч болохгүй нь. Нийтийн тээвэрт хүн бүр хэрхэн аюулгүй ажиллагаагаа хангаж оролцох, соёлтой үйлчлүүлэх талаар багаас нь төлөвшүүлж, иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах суурийг маш сайн тавьж өгдөг байна.