Х.Болорчулуун: Беларусь орныг Монголчууд “Мтз-50, Мтз-80 трактор”-оор нь эртнээс мэднэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь улсын Гадаад Хэргийн Нэгдүгээр орлогч сайд С.Ф.Алейниктай уулзаж хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2021 онд Беларусь улсаас 4,5 сая еврогийн санхүүжилт бүхий “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэн 534 ширхэг техник, тоног төхөөрөмжийг малчид, тариаланчдын гарт хүргэж байсан.
Дээрх төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Беларусь улсын экспортын зээлийн 30 сая еврогийн санхүүжилтээр “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк, малын тэжээл бэлтгэх болон бусад зориулалтын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Орос, Украйны зөрчилдөөнөөс шалтгаалж хэрэгжилт саатаж байгаад хоёр тал санал нийлж, цаашид энэхүү төслөө хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
“Монгол, Беларусийн Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа хэдий ч монголын ард түмэн МТЗ-50, МТЗ-80 трактороор найрсаг Беларусийн ард түмнийг эртнээс мэднэ” хэмээн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэмдэглэн хэллээ.
Холбоотой мэдээ
2024.06.04
2024.06.04
2024.06.04