![Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав](http://enkhamgalan.mn/media/news/original/2022/09/08/9c482b2c6473b4c12c514a7d6b1c1fbc.jpg)
2022.09.08
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ий гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэх бөгөөд “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлуудыг ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, Монголын 20-иод туслан гүйцэтгэгч компаниуд ажилласан байна.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран ‘’Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл’’ мэргэжлээр суралцагч оюутны тоог нэмэгдүүлэх болон бусад асуудлаар санал солилцсон юм.