Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан боллоо
2022.09.07

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XY хуралдаан боллоо

Хуралдаанаар НЗДТГ-ын харьяа агентлаг, хэлтэс албадын дарга нараас хэлэлцэх асуудлын талаар тодруулга авч, нэмэлт мэдээлэл сонслоо.

Өнөөдрийн хуралдаанаар:

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга

Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай

Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай

Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрүүдийг гаргаж байна.