2022.09.06
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ МҮОХ-нд ажиллалаа
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд оролцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг Б.Бат-Эрдэнэ сайдад шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид спорт, олимпизмын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн МҮОХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд Монголын тамирчдын оролцох наадмууд болон цаашид хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм.
Сайд Б.Бат-Эрдэнэ Парисын олимп эхлэх хүртэлх богинохон хугацаанд спортын голлох байгууллагууд хамтын ажил, ойлголцлоо нэг болгож ажиллахыг онцлов.
Мөн спортын байгууллагуудыг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбох гүүр болон ажиллахаа мөн илэрхийллээ.