![Сонгогчийн боловсролын хөтөлбөрийн төсөл боловсруулж байна](http://enkhamgalan.mn/media/news/original/2022/09/01/017bc01a8f03d9c73e2edaef882d69ff.jpg)
2022.09.01
Сонгогчийн боловсролын хөтөлбөрийн төсөл боловсруулж байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь БНСУ-ын Үндэсний Сонгуулийн хороотой хамтран сонгогчийн боловсролын чиглэлээр 2024-2026 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулж байна.
Хорооны урилгаар БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооноос томилогдсон төслийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллаж, нөхцөл байдлыг судалж, холбогдох талуудтай уулзаж, үнэлгээ хийж байна.
Тус төлөөллийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар хүлээн авч уулзан сонгогчийн боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөхцөл, боломжийг танилцуулж, санал солилцлоо.