СХД-ийн 31-р хороонд 250 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
СХД-ийн 31 дүгээр хороо
2022.08.29

СХД-ийн 31-р хороонд 250 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 

Энэхүү цэцэрлэг нь ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, "Инжхами" ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм.