Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолтой холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ
2022.08.23

Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолтой холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. 

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэхээс гадна ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө аж ахуйн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах, Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолтой холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn