Улаанбаатар хотын орон сууцны хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах талаар санал солилцов
2022.08.17

Улаанбаатар хотын орон сууцны хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах талаар санал солилцов

Нийслэлийн Орон Сууцны Корпорацид БНСУ-ын Орон сууцны барилгачдын холбоо болон Солонгосын Орон сууцны институтийн зочид, төлөөлөгчид зочиллоо.

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Говьсайхан Солонгосын Орон сууц барилгачдын холбооны дарга Парк Жэй Хонг болон хүндэт зочидтой Улаанбаатар хотын орон сууцны бодлого болон ирээдүйн хотжилт, орон сууцны хөгжлийн төслүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.