“Сонгуулийг илүү оролцоотой, хүртээмжтэй оролцооны аргад түшиглэн зохион байгуулах нь” Азийн бүсийн уулзалтад оролцов
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар 08-дугаар сарын 11-ний өдөр “Сонгуулийг илүү оролцоотой, хүртээмжтэй оролцооны аргад түшиглэн зохион байгуулах нь” сэдэвт Азийн бүсийн уулзалтад цахимаар оролцлоо.
Энэхүү арга хэмжээг Ардчиллын дэлхийн чуулга уулзалтыг угтан Бүгд найрамдах Энэтхэг улсын сонгуулийн хорооноос зохион байгуулжээ. Цахим уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын сонгуулийн төв байгууллагын удирдлагууд, судлаачид оролцож чөлөөт, шударга сонгуультай холбоотой хүндрэл, бэрхшээл тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэж, мэдээлэл солилцсон байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.02
2024.11.13