Япон улсын эрдэмтэн Исао Такахаши үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар БОАЖ-ын сайдтай санал солилцлоо
2022.08.12

Япон улсын эрдэмтэн Исао Такахаши үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар БОАЖ-ын сайдтай санал солилцлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсаас ирсэн зочидтой уулзлаа.

Тэрээр Манай улсаас Япон Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахаши нарыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар санал солилцов. Энэ чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажилд тулгуурлан ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзээд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцсан байна.