НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, БНСУ-ын зүг мордлоо.
НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов.

Мөн тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Мөн хүүхдүүдээс Монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, Монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцсан юм.

Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.20
2025.02.19