Яармагийн нүхэн гарцыг товлосон хугацаанаас өмнө буюу маргааш нээхээр ажиллаж байна
2022.08.10

Яармагийн нүхэн гарцыг товлосон хугацаанаас өмнө буюу маргааш нээхээр ажиллаж байна

Яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байгаа аж.

Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 -ны өдөр хүртэл ээлжлэн хааж, барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Тэгвэл хөдөлгөөнийг нь хязгаарласан урд талын урсгалын замыг өнөөдөр оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаас 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ.