Дорнод аймгийн иргэд Ангиографийн тусламж авч эхэллээ
2022.07.20

Дорнод аймгийн иргэд Ангиографийн тусламж авч эхэллээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийн ангиографийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа.

Энэ жил тус төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 760 сая төгрөгний үнэтэй ангиографийн аппарат суурилагдан зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийж эхэлсэн. Одоогоор 22 иргэнд  зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, 8 иргэнд зүрхний  судсан дотуурх эмчилгээ /стент/, 4 иргэнд бөөрний судасны ангиографийн оношилгоо, 1 тохиолдолд дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбарыг тус тус хийгээд байгаа аж. 

Иргэд орон нутагтаа энэ төрлийн өндөр өртөгт эмнэлгийн тусламжийг авснаар зүрхний цочмог шигдээс болон бусад судасны шалтгаант эмгэгийг цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлж амь насаа аврах боломж бүрджээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун яагаад хязгаар нутагт амьдардаг иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг авч чадалгүй амь нас эрсдэх ёстой вэ? гэсэн асуудлыг хөндөн ярьж, санал дэвшүүлсний үр дүнд энэхүү ажил биелэлээ олж Дорнод аймгийн иргэд ангиографийн тусламжийг авах бүрэн боломж нээгдсэн юм.