Боловсролын цахим шилжилт, туршлагын талаар технологийн компаниудын төлөөлөлтэй уулзжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын цахим шилжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд “Хувьсаж буй боловсрол: боловсролын салбар дахь цахим шилжилт, туршлага” сэдвээр харилцан санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт боловсролын салбарт цахим сургалтын системийг хөгжүүлж, цахим агуулга, нөөц хэрэглэгдэхүүн, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр боловсролын цахим шилжилттэй холбоотой туршлага, сургамж, БШУЯ болон технологийн компаниудын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтөд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтран ажиллах чиглэлээр хэлэлцлээ. Ирэх есдүгээр сарын 19-нд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын чуулганд Монгол Улсын боловсролын цахим шилжилтийн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг БШУЯ зохион байгуулах юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn