
УИХ-ын гишүүд Баянхонгортой шууд холбогдоно
Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Х.Баттулга, Г.Занданшатар нар өнөөдөр 15 цагаас Төрийн ордны “Д” танхимд Баянхонгор аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх юм.
Уулзалт, ярилцлага онлайнаар явагдах бөгөөд УИХ-ын гишүүд “Бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх” талаар иргэд, сонгогчдын төлөөлөлтэй өргөн хэлэлцүүлэг хийж, тэдний асуултад хариулна. Түүнчлэн тус аймгийн 2010 оны төсөв, үндсэн чиглэлийн талаар ч ярилцах юм.
Төрийн ордноос шууд дамжуулан Баянхонгор аймагтай холбогдох энэхүү онлайн ярилцлагад тус аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гомбодорж нарын орон нутгийн холбогдох хариуцлагатай ажилтнууд оролцохоос гадна иргэд, сонгогчдын төлөөлөл оролцоно.