Монгол-Беларусь улсын “Найрамдлын төгөл”-тэй боллоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Беларусь улсын “Найрамдлын төгөл” байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд УИХ дахь Монгол Беларусын парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц Бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсын ГХЯ-ны Европын Газрын дарга Г.Баттунгалаг болон хоёр орны найрамдлын байгууллагуудын төлөөлөл, хүндэт зочид оролцлоо.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол-Беларусийн уламжлалт найрсаг харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд тэр дундаа худалдаа, эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсролын салбарт бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид Монгол, Беларусь хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцолсон юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.06.12
2024.05.30