2022.06.20

СБД-ийн ЕБС-иудад нийт 210 ширхэг зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудыг цахимжуулах, цахим сургалтын жишиг дүүрэг болгох зорилт тавин ажиллаж, 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт суулгасан.

Энэ ажлын хүрээнд 2021 онд Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн сургуулиудад цахим сургалтыг дэмжих ухаалаг телевиз, олон үйлдэлт хувилагч, принтер зэргийг гардуулж, сургалтын орчин нөхцлийг тодорхой түвшинд сайжруулсан билээ.

Цахим сургалтын жишиг дүүрэг болгох энэхүү ажлын үргэлжлэл болгож /2022.06.20/-нд СБД-ийн ЕБС-иудад нийт 210 ширхэг зөөврийн компьютерыг хүлээлгэн өглөө.


Тэрээр хэлэхдээ "Цахим шилжилтийг амжилттай хийж чадвал боловсрол тэгш, хүртээмжтэй байх боломж бүрдэнэ. Эс чадвал цахим шилжилт нь “цахим хуваагдал” гэгчийг бий болгож нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Тийм учраас хүүхэд бүрт оршин суугаа газар, эцэг эхийн орлогоос үл хамааран чанартай боловсролыг төрөөс олгох ёстой. Үүнд цахим сургалт онцгой үүрэг гүйцэтгэх учраас хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллалаа" гэсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn