2022.06.10

С.Одонтуяа: 2023 оны төсөв дээр эрүүл мэндийн байгууллагын бүтээн байгуулалтын асуудлыг шийдээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Эрүүл мэндийн шинэчлэлийг эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү,хүний нөөц, сэтгэхүйн шинэчлэл гэсэн үндсэн 5 чиглэлээр ажиллаж байгаа. Эрх зүй, санхүүгийн шинэчлэл сайн явж байна. Харин хүний нөөцийн шинэчлэл муу байна. Дүүрэг дээр хавдарын тоног төхөөрөмж авч өгөөд байна. гэтэл боловсон хүчин алга. Иймд явуулын баг гаргаад зааж, сургаж өгөхгүй бол байдал хүнд байна. 2010 оноос хойш хавдрын эрт илрүүлэг сайн болсон. Одоо 2023 оны төсөв дээр эрүүл мэндийн байгууллагын бүтээн байгуулалтын асуудлыг гишүүдтэйгээ хамтраад эрэмбээр нь гаргах хэрэгтэй байна. Ингэхгүй бол маш их төсөв хасагдаж байна.Түлэнхий, Геринтлогийн төв, Эд, эрхтэн шилжүүлэх төв, Зүрхний төвөө барьмаар байна.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn