Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай
УИХ-ын гишүүн С.Одонтуяа НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-ийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Фиона Ватсон болон албаны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн эрүүл бус хооллолт, таргалалт, суурь өвчин үүсэх шалтгаануудад гол нөлөөлөх хүчин зүйл нь чихэрлэг ундаа тул сургуулийн орчинд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, сурталчлахыг хязгаарлах талаар ярилцлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4%, 2017 онд 28% болж 7 дахин нэмэгдсэн нь аюултай түвшинд хүрээд байгааг харуулж байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд нь чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарлах болон хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогыг тусгуулан ажиллах талаар санал солилцов.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20