БШУ-ны сайд Ази, Номхон далайн бүсийн орнуудын сайд нарын дугуй ширээний уулзалтыг дүгнэж үг хэллээ
2022.06.08

БШУ-ны сайд Ази, Номхон далайн бүсийн орнуудын сайд нарын дугуй ширээний уулзалтыг дүгнэж үг хэллээ

Ази Номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хурлын дугуй ширээний уулзалтаас "Бангкокын мэдэгдэл 2022" батлагдаж боловсролын сайд нар дараах байдлаар шийдвэрийг гаргалаа.

-Бүх хүүхдийг сургуульд эргэн нэгтгэх тэргүүлэх чиглэл, стратеги

Бүх шатны сургуулиудыг аюулгүй, бүрэн нээлттэй байлгах нь нэн тэргүүний зорилт байх

Эмзэг бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, тэдэнд хүрч үйлчлэх тогтолцоог бий болгох

 Сургууль завсардсан, сургуулийн гадна байгаа бүх хүүхдийг сургуульд эргүүлэн нэгтгэх боловсролын уян хатан арга замыг бий болгох

Багш, оюутан суралцагчдын нийгэм, сэтгэлд зүйн байдалд анхаарал хандуулж, дэмжих

Хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж, сурч боловсрох эрхийг дээдлэх

 -Сурлагын хоцрогдлыг нөхөх гол стратеги

 "COVID-19"-с ч өмнө хүүхдэд учирч байсан суралцахуйн бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, цар тахалд хамгийн их өртөж, гадуурхагдсан бүлгийн хүүхдүүдийн сурах хэрэгцээг анхаарч үзэх

21-р зууны иргэнд байх ур чадварыг анхаарч, бичиг үсэг, тоо бодох чадвар, дижитал ур чадвар зэрэг үндсэн ур чадварт сургах

Сурагчдын сурах түвшинг үнэлж, сургалтын бодит түвшин болон алдагдсан боломжийг тодорхойлох

Нийгэм-сэтгэл зүйн боловсрол, сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг 21-р зууны ур чадварыг төлөвшүүлэхийн тулд бүх хүүхдэд анхаарлаа төвлөрүүлэх

Дижитал шилжилтэд хөрөнгө оруулалт хийх - илүү сайн бодлогыг хэрэгжүүлж, илүү тэгш байдлыг хангах

-Боловсролын санхүүжилтийн зохистой, тэгш, үр ашигтай байдлыг хангах

 Инновацын санхүүжилт чухал байх болно - бүс нутгаас суралцах олон сургамжийг хуваалцах

 Боловсролын санхүүжилтийг улсын төсөвт эрэмбэлэн хамгаалж, шат дараатай нэмэгдүүлэх

Хүүхдэд зориулсан нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тэгш эрхэд суурилсан, зорилтот хэсэгт чиглэсэн төсвийн хуваарилалтыг бэхжүүлэх, өргөжүүлэх

Өмч хөрөнгө, чанарт хамгийн их нөлөөлдөг салбаруудыг эрэмбэлэх замаар зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх

 -Бусад

Дижитал хуваагдлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд туслах

Хил дамнасан хамтын ажиллагааг чухалчлах

Үндэсний, орон нутаг, сургууль, олон нийт зэрэг бүх түвшинд харилцаа холбоо, сурталчилгааг өргөжүүлэх

 Тогтвортой хөгжил зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.