2022.05.29

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Алдарт эхийн одон авсан ээжүүдэд шагналын гардуулан өглөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Дорнод аймгийн эхчүүд Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялааж байна.

Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

Алдарт эхийн одонг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун аймгийн удирдлагуудын хамт гардуулж, сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Нийт одон гардан авсан ээжүүддээ болон хүүхэд багачууддаа Эх үрсийн баярын мэнд хүргэе.