“Жендэр ба хүний эрх” сургалтыг Баян-Өлгий аймагт зохион байгууллаа
Комиссын ажлын хэсгийнхэн Баян-Өлгий аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, тосгоны захирагч нарын хүний эрхийн мэдлэг хандлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Хүний эрх ба жендэр” сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулж, нээлтэд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцлоо.
Энэ үеэр тус аймагт хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байгаа Комиссын гишүүн Б.Энхболд аймагт хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж, орон нутаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудал болон хүний эрхийн хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгууллаа.
Түүнчлэн аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгээр орж ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилт болон Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.
Мөн Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийж хүүхдийн эрхийн зөрчил, дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд хийсэн ажилд нь үнэлэлт өгсөн байна.
Дээрх сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт шийдвэр гаргах түвшний төрийн тусгай, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын дарга нар оролцож байгаагаараа онцлог юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn