УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баялаг бүтээгчдээ байнга дэмжинэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Ховд сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй "Арвижих ферм" ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ компани нь 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 гектар газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа юм.
Тэрээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих болно. Ургаж арвиждаг баялаг бүтээгчдээ байнга дэмжинэ гэлээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11