Шинжлэх ухаан технологийн их сургуульд 393.000 ам долларын үнэ бүхий цахилгаан хангамжийн судалгааны лабораторыг хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.
Судалгааны лабораторыг БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр гаргасан юм. Ингэснээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль туршилт судалгаа хийх багаж, тоног төхөөрөмж, программ хангамж, багаж бүрд холбогдох суурилуулалттай бүхий лабораторитой боллоо.

Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологийн стандартад бүрэн нийцсэн болно. Уг тоног төхөөрөмжөөр манай улсад хийх боломжгүй зарим туршилт, судалгааг ШУТИС-ийн лабораторид явуулах бүрэн боломж бүрдэж байна.
