18 улсын 1771 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
2009.10.22

18 улсын 1771 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Сүүлийн үед Монгол Улсыг зорих цагаачдын тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд манай улсад гадны 104 орны 23600 гаруй иргэн ажиллаж амьдарч байна.


Тэднээс өнгөрсөн сард оршин суух хугацаагаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон нийт есөн орны 32 иргэнийг албадан гарган, Монгол Улсад орохыг хоригложээ. Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэн оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 15 орны гадаадын 160 иргэнд захиргааны арга хэмжээ авсан байна. Тэдэнд 32 сая 50 мянган төгрөгний мөнгөн торгуулийг ногдууллаа.

Зөрчлийн байдлыг үзвэл визийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух журам зөрчсөн асуудал дийлэнх хувийг эзэлсэн гэнэ. Мөн гадаадаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 20 аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн торгууль ногдуулсан байна. Дашрамд дурдахад, манай улс энэ жил нийт 18 орны 1771 иргэнийг эх орноосоо албадан гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.