“Монгол бичиг мину-19” олимпиадын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит “Монгол бичиг минү-19” олимпиад Говьсүмбэр аймагт боллоо. "Ковид-19" цар тахлын улмаас 2 жил орчим хойшилсон тус олимпиадад Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн 9000 гаруй сурагч, 40 гаруй багш, 520 гаруй төрийн албан хаагч оролцож, 15 төрөлд 45 хүнийг шалгарууллаа.
19 дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү бүсийн олимпиадыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Эх үндэс” төслийн хүрээнд дэмжиж, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран зохион байгууллаа.
II шатанд 293 хүүхэд, 136 иргэн, 528 төрийн албан хаагч, 40 гаруй багш оролцож, шилдгүүдээ шалгаруулсан тус олимпиадад ирж оролцсон багш мэргэжилтнүүд, олимпиадын үр өгөөжийг бүсийн хэмжээнээс давсан өргөн цар хүрээтэй болж буйд талархаад цаашид улсын хэмжээнд зохион байгуулж байх саналыг хэлж байлаа.
Г.Мөнхцэцэг гишүүн хэлэхдээ "Эх хэл үндэсний бичгийн өвийг уламжлан түгээх, сурган сурталчлах зорилготой зохион байгуулагдсан “Монгол бичиг мину-19” олимпиадад ирж оролцсон Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн багш, сурагчдадаа баярлалаа. Эх хэл, бичиг соёлын билэг буян хурах болтугай" хэмээв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn