Заг сумын ИТХ-ын төлөөлөгчид туршлага солилцлоо
2022.04.21

Заг сумын ИТХ-ын төлөөлөгчид туршлага солилцлоо

Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр  нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Заг сумын ИТХ-ын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн бол  Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар  2021 оны онцлох ажил, гарсан тогтоол  шийдвэрийг танилцуулж, энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. 

2021 онд нийслэлийн ИТХ нь 16 удаагийн нэгдсэн хуралдаанаар 51 тогтоолыг баталсан байна. Мөн 31 удаагийн Тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулж, 175 тогтоол гарч НИТХ-аас хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.  Баянхонгор аймгийн Заг сумын ИТХ-д 21 төлөөлөгч  ажиллаж байна.