2022.04.12
Б.Бат-Эрдэнэ гишүүн том машинаас татгалзаад арваад жил боллоо
Татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулахыг олон нийт уриалж, том машинаас татгалзах санал гаргаад байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр, миний хувьд УИХ-ын Байнгын хорооны даргын албаны машин унадаггүй улсад машин, жолооч хоёрыг хэмнэж хувийн унаагаа өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг. Төрийн албаныханыг хот дотор өндөр үнэтэй том жип( 4.0-5.7 хөдөлгүүртэй) машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил боллоо. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист хэрэглээнд / /Минимал хэрэглээнд) шилжиж байна. Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах үүний зэрэгцээ нийгэмд үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой.
хэмээн бичжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn