Д.Кёкүшюзан Батбаярын хүүдээ өгсөн Б.Элбэгбаяр нэрний учир
2009.10.07

Д.Кёкүшюзан Батбаярын хүүдээ өгсөн Б.Элбэгбаяр нэрний учир

Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр буюу Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр хүүтэй болсон билээ. Нэгдүгээр амаржих газрын тусгай тасагт эсэн мэнд амаржсан гэргийгээ УИХ дахь дотны нөхөдтэйгөө эргэж, эмнэлгийнхний анхаарлыг татсан тэрээр удаж төдөлгүй хүүдээ нэр хайрласан байна.
Тэрээр шинэ хүндээ Б.Элбэгбаяр гэдэг нэрийг нэг их бодож цөхрөлгүй өгчээ. Хүний нэр гэдэг хувь заяаг нь ч тодорхойлдог болохоор зарим хүмүүс
дөнгөж мэндэлсэн хүүхдэдээ нэр өгөх гэж нэлээд юм болдог бол Д.Кёкүшюзан Батбаярын толгойд «Элбэгбаяр» хэмээх нэр шууд л зурхийсэн аж. Учир нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй, С.Баяр Ерөнхий сайдтай парламентын үед хүү нь мэндэлсэн болохоор тэр хоёрын нэрнээс Элбэгбаярыг босгосон байна. Тэгээд ч Японоос авч ирүүлсэн хүүхдийн стандартын өлгий хүүд нь шууд л багадсан учир «Энэ ер нь элбэг том биетэй хүн болох нь» гэж шинэхэн гишүүн маань бодсон аж. За тэгээд хүний л эцэг хойно хүүгээ сайн, сайхан, идээ ундаагаар элбэг дүүрэн яваасай гэж хүссэндээ Элбэгбаяр гэдэг нэрийг бяцхан хүү-дээ хайрласан гэнэ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр нарын нэрний холбоосоор бүтсэн Элбэгбаяр хүүгийн нэр эзэндээ ээлтэй байх нь

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.