Монгол улс өрсөлдөх чадвараар 117-доржээ
2009.10.02

Монгол улс өрсөлдөх чадвараар 117-доржээ

Дэлхийн дахины өрсөлдөх чадварын тайлангийн үр дүнг танилцуулах уулзалт өчигдөр боллоо. Өрсөлдөх чадвар сайн байж гэмээнэ эдийн засгийн өсөлтөд хүргэдэг. Эдийн засгийн өсөлтийн хувь иргэдиин саин сайхан амьдралд хамаатай. Тиймээс өндөр хурдацтай, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах нь аль ч улсын хувьд чухал байдаг. Жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг зэрэглэж жагсаадаг уг тайланд манай улс тавдахь удаагаа хамрагдаад буй. Харин энэ удаа манай улс дэлхий дахины өрсөлдөх чадварын индексээр 117 дугаар байрт жагсчээ. Энэ нь өнгөрсөн жил 100-р байрт орж байснаасаа ухарсан муу үзүүлэлт бөгөөд өрсөлдөх чадвар болон бизнесийн орчин таагүй байна гэсэн үг юм. Түүнийг нарийвчлан үзвэл, институцийн хөгжлөөр 121, дэд бүтцээр 132, макро эдийн засгийн тогтвортой байдлаар 108, эрүүл мэнд, суурь боловсролоор 100-р байр эзэлсэн байна.

Аливаа баялаг тухайн эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын түвшинд бий болдог учраас үндэсний өрсөлдөх чадварт микро эдийн засгийн хүчин зүйлс шийдвэрлэх үүрэгтэй гэдэг.

Уг тайланд бизнес эрхлэхэд хамгийн их бэрхшээл учруулдаг хүчин зүйлсийг жагсаан санал асуулга авсныг эрэмбэлж үзвэл, төрийн хүнд суртал, санхүүжилт авах боломж, авлига, гадаад валютын зохицуулалт, бодлогын тогтворгүй байдал, инфляц, боловсролтой ажиллах хүчний хүрэлцээ, дэд бүтцийн хөгжил зэрэг орсон байна.

Хэрэгжиж болохуйц тодорхой санал боловсруулан байнгын хяналт тавьж ажиллах тал дээр хувийн хэвшил, Засгийн газартайгаа хамтран ажиллах нь улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ихээхэн тустай гэж үздэг. Монгол Улсын Засгийн газраас өрсөлдөх чадварын талаар баримталж буй бодлогыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун танилцуулсан ба "2010-2015 оны дунд хугацаанд манай улсын өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлэх зорилттой байгаа"-гаа дурдлаа.

Монгол улсын өрсөлдөх чадварын зэрэглэл оноор нь нарийвчлан авч үзвэл:  2005-2006  онд  90,  2006-2007онд  92, 2007-2008 онд 101, 2008-2009 онд 100, 2009-2010 онд 117 байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.