
2022.02.24
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан.
Улмаар Засгийн газраас нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах уулзалтыг зохион байгуулсан. Харин өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад есөн дүүргийн ИТХ-ын дарга болон Нарийн бичгийн дарга нар оролцсон юм.