Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ
2022.01.31

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн ИТХ-аас шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалыг уламжилж, 40-80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Хэлмэгдсдийн ар гэрийн төлөөлөл “Өнөөдөр манай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга анх удаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, сэтгэл санаанд нь хадгалагдаж үлдсэн хар толбыг сонсож, бидэнд хүндэтгэл үзүүлэн, төрийн нэрийн өмнөөс уучлалт эрж байгаад маш их баярлаж байна” хэмээсэн юм.