
2021.12.20
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат сонгогдлоо
МҮЭ-ийн холбооны XXIII Их хурал МҮЭСТО-нд 92.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ.
Тус хуралд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны 269 төлөөлөгч оролцсон бөгөөд бүтэц зохион байгуулалт хэлэлцэх сонгуулийн санал хураалтын дүнгээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат 76.4 хувийн саналаар сонгогдлоо.
Сүхбаатар овогтой Эрдэнэбат нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.