Ирэх сарын эхний гурван өдөр урд хил хаагдана
10-р сарын 01-03-ны өдрүүдэд урд хийлийн боомтууд хаагдах юм байна. Учир нь БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа юм байна.
Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн Газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтууд амрах юм. Аравдугаар сарын 4-нөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллагаанд шилжих юм байна. Харин Замын-Үүд-Эрээний олон улсын төмөр замын боомт тогтосон хуваарийн дагуу ажиллах ажээ.
2008 онд 108 орны 24480 иргэн манай улсад оршин суух зөвшөөрөл авчээ. 2006 оноос хойш гадаад ирэгдийн тоо ихэжээ 24-27 мянгын хооронд хэлбэлзэж байна.
Энэ онд 19 орны 2266 иргэний зөрчлийг улмаас Монгол улсаас хөөгдөн гарсан байна. Эдгээр иргэдийн 597 нь оршин суух зөвшөөрөлийн хугацаа дууссан, 1669 нь хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зөрчил гаргажээ.
Дөрөв болон түүнээс дээш зорчсон бол визгүй зорчих хэлэцээртэй 30-аад улс байдаг байна.
Нэг жилд Монгол улсын хилээр 800 мянган мянган хүн орж гардаг ажээ. 2008 онд 30, 2007 онд 26 иргэн майнай улсад цагаачлах хүсэлт гаргаж байжээ.