2021.12.10
Ц.Даваасүрэн: Сэргээгдэх эрчим хүчийг бий болгох хамгийн том боломж нь УЦС юм
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Энэ бол чухал төсөл. У.Хүрэлсүхийн засгийн газрын үед сайдаар ажиллаж байхад шийдэгдсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн. Аливаа асуудал шийдэхэд алдагдсан боломж гэж гардаг. Өнөөдөр бид ОХУ-д эрчим хүчний төлбөр гэж жилдээ 7 сая ам долларыг төлдөг. Энэ бол 20 тэрбум төгрөг. Нөхөн олговрын мөнгө 2 дахин бага байна. Эрчим хүчний үнэ 2 дахин буурна. Энэ нөхөн олговрыг шийдэх боломж байгаа.
Ийм асуудал яриад байвал ТЭЦ-5 болно. Эгийн голын усан цахилгаан станц болно. Яагаад усан цахилгаан станц Монголд хэрэгтэй вэ? гэвэл оройн оргил ачааллын зохицуулалт, аваарын зохицуулалтыг хийдэг. 2018 онд баруун аймагт шуурга гараад эрчим хүчний шонгууд унасан. Тэр үед Дөргөний усан цахилгаан станц байсан тулдаа хөлдөөгүй. Орой бүр оргил цагийнхаа зохицуулалтыг хийх боломж бий болно. Орой бүр хойд хөршөөс 300 мб эрчим хүч авч хэрэглэдэг.
Манайх эрчим хүчээ дийлэхгүй. Энэ барих станц эрчим хүчний системийн найдвартай эх үүсвэртэй болно. Тэгэхээр бид энэ станцууд нэмэгдэх тусам эрчим хүчний үүсвэрийг нэмэх хэрэгтэй. Гадна, дотны явуулга энэд байна уу?
Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариулав.