2021.11.18
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих, цуцлах бүртгэлд анхаарахад чиглэсэн сургалт боллоо
Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих, цуцлах бүртгэлд анхаарах асуудлын хүрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан улсын /ахлах/ бүртгэгч нар сургалтад хамрагдсан байна.
Сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга Б.Ганзориг нээсэн бөгөөд үргэлжлүүлэн тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чиймаа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавих, цуцлах бүртгэлд анхаарах асуудал”-аар мөн хяналт шалгалтаар гарсан зөрчлийн мэдээллийг танилцуулж, оролцогчдын асуусан асуултад хариулт өгөх юм.
Уг сургалтад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын /ахлах/ бүртгэгч нар танхимаар, харин орон нутаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар цахимаар холбогдон оролцож байна.