Сонгинохайрханчууд нэг цонхтой боллоо
Хүний аюулгүй байдлын судалгааны төвөөс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Сонгинохайрхан дүүрэгт нэг цонхны үйлчилгээг шинээр нээлээ. Цахим мэдээллийн төв, нэг цонхны үйлчилгээг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг угсарч суурилуулсан. Цахим мэдээллийн төв, нэг цонхны үйлчилгээний албыг Засаг даргын Тамгын газрын шууд харъяанд долоо хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, угтах үйлчилгээний менежер томилон ажиллуулснаар иргэд нэг цэгээс шаардлагатай үйлчилгээ, мэдээллийг авах боломж нээгдэж байна.
Энэ үйлчилгээний төвд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын алба, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Иргэний бүртгэлийн тасгийн мэргэжилтнүүд ажиллаж, шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэж, төрийн үйлчилгээг дүүргийн иргэдэд нээлттэй түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх юм байна.
Цаашид нэг цонхны үйлчилгээний байранд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, алба, тасаг, хороодын нээлттэй хаалганы өдрийг тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх аж.